1045
 
 

ДАРТС ТОГЛОХ НЬ ХҮҮХДИЙГ ДѲЛГѲѲН ТАЙВАН БОЛГОДОГ

ЦЕГ-ын удирдлагын  шийдвэрээр жил бүр спортын олон төрөлт тэмцээн зохион байгуулдаг. Үүний нэг болох  цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудын дартсын тэмцээн анх удаа Хөвсгөл аймгийн ЦГ, иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийн нэрэмжит болж Хөвсгөл аймагт зохион байгуулагдсанаараа онцлогтой юм. 2018 оноос хойш алслагдсан аймагт уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж эхэлсэн. Тэмцээний үеэр алба хаагчдад бие биенийхээ ажлын дадлага туршлагыг судлах боломжийг олгодог.
2019 аварга шалгаруулах “Дартсын” тэмцээнд Увс, Улаанбаатар, Баянхонгор, Говьсүмбэр, Дорнод зэрэг 31 байгууллагын 70 гаруй тамирчид ганцаарчилсан, баг хамт олон, хосын төрөл гэсэн 3 төрлөөр оролцсон.
Сүүлийн үед “Дартс”-ын спортоор хичээллэх хүний тоо нэмэгдэж байна. Уг спорт нь сэтгэлзүйн спорт тул гэр бүл, найз нөхөд, хамт олноороо хичээллэхэд хамгийн тохиромжтой.
Дартс тоглодог хүүхдүүд дѳлгѳѳн, тайван, хэт их сэтгэлийн хѳдлѳлгүй байдаг. Гэхдээ зоримог, шийдэмгий, үнэнч. Мөн ѳнчин тархи ѳндѳр төвшинд хѳгжсѳн, ой тогтоолт сайтай болдог бөгөөд ахмад настнуудын хувьд оюун ухааны маш сайн массаж болдог ажээ.