1045
 
 

“NO MAD” УРЛАГИЙН ДОЛОО ХОНОГ

1045

Энэ өдрүүдэд Улаанбаатарт урлагийн долоо хоног үргэлжилж байна. Улсын их дэлгүүрийн хажуугийн нүхэн гарцад сонин сайхан, нүд хужирлам гэрэл зураг өлгөөтэй байгааг та анзаарав уу?
“No mad” буюу “Nomadic Democracy” нэртэй урлагийн долоо хоног, хурал зөвлөгөөнийг Land Art Mongolia, MNG 360° ТББ -аас хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Тэд 2017 онд “Одоо бид хэн бэ ?/Who are we now?” сэдвийн хүрээнд үзэсгэлэн зохиож байжээ. 

1045

Энэхүү урлагийн долоо хоног нь хоёр жилд нэг удаа болдог нийтийн хамарсан үйл ажиллагаа юм. Энэ жилийн сэдэв нь “Nomadic Democracy?/Нүүдэлчний ардчилал?” ажээ. Ерөнхий санааг нь шүүмжлэгч, онолч, куратор Мауризио Бортолотти ажээ. Түүний хувьд ардчилал болоод ардчиллыг даган гарч ирж буй томоохон асуудлын нэг болох цагаачлалын асуудлыг хөнджээ. Төв Ази тэр дундаа иргэний ардчил чөлөөт нийгэмтэй, нүүдэлчин уламжлалтай Монгол улсын хувьд ихээхэн онцлогтой гэдгийг онцолсон.

1045

Монголоос таван уран бүтээлч бүтээлээрээ оролцож байгаагийн нэг нь Есүй юм.

- Та ямар чиглэлээр зураг авдаг вэ? Бас ямар сэдвээр оролцож байгаа вэ?
Би дан ганц гэрэл зураг биш урлагийн өөр олон төрлөөр оролддог хүн. Энэ үзэсгэлэнд хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг зорин ирсэн, монгол гэрт амьдарч буй нүүдэлчин ард түмний зургаар оролцож байна. Улаанбаатар хотын төвийн дүүргийн захын гэр хорооллоор бүтэн сарын турш явж зураг авсан. Зургаараа нүүдэлчдийн амьдрал, суурин амьдралын хэв маягийн хоорондох зөрчилдөөн, түүнд хэрхэн дасан зохицож буй байдлыг гаргахыг зорьсон.
1045

- Зураг аваад явж байхдаа хамгийн их анзаарсан зүйл юу байв?
Хотод биш хөдөө амьдрах хүсэлтэй ч ажил, сургуулиа бараадаад хотод ороод ирсэн хүмүүс их байдаг юм билээ. Дээр нь хотод байгаа атлаа байранд амьдрах сонирхолгүй хүмүүс ч байсан. Гэхдээ би орчин үеийн амьдрал буруу эсвэл нүүдэлчин амьдралын хэв маяг буруу гэж хэлэхгүй. Ямартай ч нийт хүн амын талаас илүү хувь нь гэр хороололд монгол гэртээ амьдарч байна.
- Таны бүтээлийн онцлог юу вэ?
Хүмүүсийн харахыг хүсдэггүй, асуудалтай, харсан ч нэг тийм зэрвэс хийдэг өнцгийг зургууд болов уу. Хотын захын амьдралыг өдөр тутмын завгүй хэмнэлтэй их хотын хүмүүсийн хараанд бага ч гэсэн “өртүүлж” байвал миний зорилго биелсэн гэсэн үг.
- Зургийг тань хүмүүс хэрхэн хүлээж авсан бол?
Эхлээд надад эмээлт байсан шүү. Зүгээр гудамжинд алхаад явж байгаа янз бүрийн хүмүүст харуулах учир сонголтдоо анхаарах хэрэгтэй болсон. Маш олон зургаас цөөхнийг сонгоно гэдэг их их том ажил байсан. Жишээ нь монгол гэрт хагас нүцгэн зогсоод усанд орж буй эмэгтэйн зургийг хараад хүмүүс юу гэх бол гэж бодож байсан ч үзэгчдээс сөрөг сэтгэгдэл хараахан ирээгүйд баярласан.
“No Mad” үзэсгэлэн “Мөнгөн завьяа” дэлгүүрийн өмнөх нүхэн гарцанд дэлгэгдсэн. Мөн үзэсгэлэн MN Арт Галерейд Аравдугаар сарын 6 хүртэл дэлгэгдэх тул та бүхэн амжаад үзээрэй.