1045
 
 

ХХААХҮЯ-НЫ ДЭД САЙД Ж.САУЛЕ БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАА

ХХААХҮЯ-ны  дэд сайд Ж.Сауле Баянхонгор аймагт ажиллахдаа өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцан, аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Оны эхний мэдээгээр Баянхонгор аймагт 4000 гаруй хонин толгойд шилжүүлснээр 6000 гаруй мал тоологджээ. Энэ жил зуншлага сайн байснаас малчид отор нүүдлээр явалгүй сум орон нутагтаа өвөлжихөөр болж байна. 
Аймгийн нийт нутгийн 60 хувьд өвөл хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байна. Харин үлдсэн 40 хувьд даац хэтрээд байгаа юм. Тухайлбал Бөмбөгөр, Галуут, Баян-Овоо, Баацагаан, Баянцагаан, Баянговь, Богд, Жинст зэрэг говийн сумдаар бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн нь өвөлжилт хаваржилт хүндэрч болзошгүй байна. 
Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Баянхонгор аймгийн ХАА-н салбарын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нарийвчилсан төлөвлөгөөний хүрээнд бэлтгэл ажлуудыг хангаж ажиллаж байгаа юм.  ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Сауле хэлэхдээ өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг сайтар хангахыг шат шатандаа анхааран, малчдыг мэдээ мэдээллээр ханган харилцан хамтарч ажиллах тал дээр анхаарах хэрэгтэйг уулзалтын үеэр онцлон хэлсэн юм.  Мал махыг худалдан борлуулах, малын тээвэрлэлтийн стандартад хариуцлагатай хяналт тавьж ажиллах, малчдын төвшинд бэлтгэх өвс, тэжээл болон сумын аюулгүйн нөөц бүрдүүлэн ажиллах  шаардлагатайг мөн онцоллоо.