1045
 
 

“ЭНХБҮРД” ӨЭМТ-Д 7000 ГАРУЙ ХҮНД ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛДЭГ

Баянхонгор аймгийн алслагдсан гэж болох захын хорооллын зайдуу орших 7, 9-р багийн иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг “ЭНХБҮРД” ӨЭМТ нь тус багуудын 5000 гаруй иргэнд хүрч үйлчлэх ёстой ч түр оршин суугчдыг хамруулан хоёр дахин илүү ачаалал авч ажиллаж байна. 
 Гэвч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд чанартай хүргэх үүднээс тэд зарим өдөр уртасгасан цагаар ажиллаж байгаа юм. Төрөх насны эмэгтэйчүүдэд урьдчилан сэргийлэх Амуу хүзүүний эрт илрүүлгийн шинжилгээнд тогтмол хамруулснаар умайн хүзүүний хорт хавдраар болон хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой болох юм.  
Тус ӨЭМТ-нь Нийгмийн даатгалын сантай хамтран дөрвөн багцын эмнэлгийн тусламж үйлчилгээг  хэрэгжүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгсөөр байна. 
Энэ талаар Энхбүрд ӨЭМТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн ажилтан С.Нямхүүгийн ярилаа. 
Бүх ӨЭМТ-үүд НД-ын сантай хамтран 4 багц үйлчилгээ үзүүлдэг.
1.Сэргээн засах тусламж үйлчилгээ 
2. Гэрээр асаргаа сувилгаа хийх
3. Өдрийн эмчилгээ
4.Оношилгоо шинжилгээ зэрэг үйлчилгээг хийж байгаа юм. 
ЭМД-аа төлсөн бүх хүн хамрагдах боломжтой. Бид НД-ын сангаас санхүүжилтээ нэхэмжлээд авдаг. Өглөө 09.00-11.00 цагийн хооронд шинжилгээнд хамрагдана. Шээс, хелико бактерийн,  холестрины мөн хүсвэл БЗХӨ-ий шинжилгээг өгөх боломжтой.Дийлэнх шинжилгээг хурдавчилсан сорилоор захын цусанд тестээр үздэг.
Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтад иргэдийн оролцох оролцоог нэмэгдүүлэх  нь чухал юм.  Сургалтын ирц ямар ч тохиолдолд 50 хувьтай байдаг нь иргэд өөрсдийн эрүүл мэндэд хайнга хандаж байгааг харуулж байна.