1045
 
 

ЦАГААНЧУЛУУТ БАГИЙН АХМАДУУД АХМАДЫН БАЙРТАЙ БОЛЛОО

 Орхон аймаг ахмадуудын чөлөөт цагаа өнгөрөөх, ахмад настны оюуны болон мэргэжлийн туршлага чадавхыг ашиглах, бие даасан байдал, хөгжил оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ач санах дэд хөтөлбөрийг 2017 оноос батлан хэрэгжүүлж байна. 
Тус хөтөлбөрийн хүрээнд 2019 онд Цагаанчулуут, Эрдэнэ, Уртбулаг, Бүрэнбүст багуудад орон нутгийн хөрөнгө оруулалтаар ахмадын байрны тохижилтын ажлыг, Их залуу Яргуйт багуудын ахмадын байрыг дулааны шугамд холбох ажил, мөн зарим ахмадын байранд тоног төхөөрөмж шийдвэрлэх ажлуудыг тус тус гүйцэтгэхээр болсон. Тэгвэл Цагаанчулуут багийн ахмадууд ахмадын  байрны нээлтээ хийлээ. Хуучнаар Цагаанчулуут багийн ажлын албаны байр байсан барилгыг сэргээн засварлахад Ач санах дэд хөтөлбөрөөс хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд тус багийн иргэд албан байгууллагуудын дэмжлэг туслалцаатайгаар засварын ажил хийгдэж бүрэн дуусчээ.