1045
 
 

МАЛ АЖ АХУЙН ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хүнс хөдөө аж ахуйн салбар, мал аж ахуйн, өнөөгийн байдалд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ цаашдын чиг хандлага,  аймгийн мал аж ахуйн өвөлжилтийн талаар товч мэдээллийг Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Г.Гончигсүрэнгээс авлаа.
“Манай аймгийн хэмжээнд 7,8 мянган малчин өрхөд 3,2 сая толгой мал өвөлжих дүн мэдээ гарсан. Энэ нь хонин толгой малд шилжүүлэх юм бол 4,9 сая мал өвөлжих урьдчилсан дүн мэдээ гарч байгаа юм. Мал аж ахуйн салбарт нийтдээ 14,6 мянган малчин ажиллаж байгаагийн 7,8 мянган малчны 53,7 хувийг эрэгтэй малчин 6,7 мянга буюу 46,3 хувийг эмэгтэй малчин эзэлж байгаа юм. Нийт малчдын 5,1 мянган малчин буюу 34,9 хувь нь 18-37 насны залуу малчид юм.