1045
 
 

ХОВД ИХ СУРГУУЛИЙН БАГ ТАМИРЧИД ШИЛЖИН ЯВАХ ЦОМ ХҮРТЛЭЭ

Монгол улсын орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль коллежийн оюутны “Универсиад-2019 спорт, урлагийн уламжлалт XXII их наадам Ховд их сургуулийн баян-өлгий аймаг дахь салбар сургуульд амжилттай болж өндөрлөлөө.
 Тус наадамд Ховд их сургуулийн БШТС-ийн захирал Ц.Цэрэнгомбоор удирдуулсан, ОУХМ, багийн ахлагч дасгалжуулагч Д.Баярболд тэргүүтэй дөрвөн багш, ховд их сургуулийн 32 оюутны бүрэлдэхүүнтэй баг тамирчид амжилттай оролцож тэргүүн байр эзэлж “Шилжин явах цомын” эзэн боллоо. 
Ийнхүү XXII их наадам ховд их сургуулийн баг тэргүүн байр эзэлж, Шилжин явах цом,алтан медаль гардан авснаар 13 удаа тэргүүн байр эзэлсэн цорын ганц сургууль болж байна.