1045
 
 

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ 16 НАСТАЙ ГРЕТА ТУНБЕРГ ОХИНЫ ТҮҮХ

2019 оны  Гуравдугаар сарын 15-нд 125 орны 2083 өөр байршилд 1,6 сая орчим сурагч уур амьсгалын эсрэг хөдөлгөөнд нэгджээ. Маш олон хүний хэлж буйгаар уг жагсаал дэлхийн хэмжээнд уур амьсгалын эсрэг зогссон хамгийн том үйлдэл болсон аж. Гэвч энэ бүхэн улс төрчид, эрх баригчдын хайхрамжгүй байдлыг шүүмжилж, хичээлдээ суухаас татгалзсан ганцхан өсвөр насны охиноос эхэлсэн. Түүнийг Грета Тунберг гэдэг.
Грета Тунберг Шведэд өсөж төрсөн. Түүний ээж нь дуурийн дуучин бол аав нь жүжигчин аж. Хэдийгээр ээж аав нь хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлийн мэргэжилтэй хүмүүс биш ч удамд нь уур амьсгалын шинжлэх ухааны хүн байсан аж.
Тодруулбал Гретагийн аав Шведийн шинжлэх ухаанч Svante Arrhenius нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн ойлголтыг анх гаргаж тавьсан хүн юм. Тэрээр хүлэмжийн хий агаар мандалд ямар хор хөнөөл учруулж, цаг уурт сөргөөр нөлөөлж буйг илрүүлж судалжээ. Түүний судалгаа нь хүлэмжийн хийн нөлөөний анхны суурь модель болсон байна. Түүнээс хойш 1960-аад оноос хойш дэлхийн дулаарал олон нийтийн анхааралд өртсөн түүхтэй.
Гретагийн найман настай байхдаа анх дэлхийн дулаарлыг өөрөө судалж эхэлсэн. Харин гурван жилийн дараа Грета сэтгэл гутралд хүртэл оржээ. Ялангуяа сургуульдаа явахгүй байх хугацаандаа бүр их хямарсан. Аав ээж нь охиныхоо сэтгэл дундуур байдлыг анзаарч ярилцсаны дараа түүнийг илүү их дэмжиж гэнэ. Жишээлбэл тэд махнаас татгалзаж бас дуурийн дуучин ээж нь улс хооронд маш их нислэг хийх шаардлагатай байдаг тул нислэгээ цуцалж, одоогоор зөвхөн Шведийн Стокгольм хотдоо тоглолтоо хийж байгаа аж. Үүнээс гэр бүл түүнийг хэрхэн дэмжиж байгааг харж болно
Тэр мөн найман настай байхдаа ангидаа баримтат кино үзүүлдэг байв. Тэгээд л үргэлж ангийнхаа хамгийн ард чимээгүй суугаад найзуудаа ажигладаг байж. Түүний анзаарснаар хүүхдүүд кино үзэж байхдаа төвлөрдөг ч дуусах үед тэс өөр зүйл бодож эхэлдэг. Харин Грета тэр талаар тархиндаа бодсоор үлддэг байв.
Тийнхүү 13 настай байхаасаа “Би өөрчлөлт хийнэ.” гэж амлалт өөртөө амлалт өгчээ. Тэрээр “Хэн ч өөрчлөлт хийхэд багадахгүй” нэртэй ном хүртэл бичжээ.
 “Бүх зүйлд өөрчлөлт хэрэгтэй. Тэр өөрчлөлт өнөөдөр эхлэх учиртай.”
Хэдхэн хоногийн өмнө Грета Тунберг Олон улсын хүүхдийн энх тайвны шагнал хүртсэн. 16 настай Грета Тунберг НҮБ-д уур амьсгалын тухай сэдвээр илтгэл тавьсны дараа олны дунд маш их дуулиан тарьж, эрх баригчид энэ асуудлын эсрэг дорвитой арга хэмжээ авахаа мэдэгдсэн.
Түүний хэлснээр “Өөрчлөлт ирж яваа.” гэдэгт найдаж байна.

Эх сурвалж:
https://www.amazon.co.uk/One-Too-Small-Make-Difference/dp/0141991747
https://medium.com/@tabitha.whiting/greta-thunberg-i-promised-myself-i-was-going-to-do-everything-i-could-to-make-a-difference-cb6fade1904