1045
 
 

ӨСВӨРИЙН ДУУ ХООЛОЙ “АЮУЛГҮЙ СОНГОЛТ” ПОДКАСТ

Гэр бүлийн радио “Гэр Бүл Анхаарлын Төвд” байгууллагатай хамран 90 секунд, Эцэг эх байх нь Галзуу хулганаар давхих мэт, Бэр цэцэг хөтөлбөр болон Аюулгүй сонголт подкаст дээр хамтран ажиллаж байгаа юм.
“Аюулгүй сонголт” хөтөлбөрт суурилсан подкаст өнгөрсөн Наймдугаар сараас бэлтгэж ажилдаа орж, Есдүгээр сард олон нийтэд хүрч эхэлсэн. Есдүгээр сарын хувьд “Би хэн бэ?” бүлгийн дагуу өөрийн цор ганц, онцгой байдлаа мэдэх, сайн зан чанар, найз нөхдийн талаар подкаст хийгдсэн.
Энэ подкастын онцлог нь өсвөр насныхан өөрсдөө хөтөлдөг. Яг тухайн насны хүүхдэд тулгамдаж байгаа асуудал бэрхшээлийг өөрсдөөр нь яриулж, нийгэмд тэдний дуу хоолойг нь хүргэж байгаа гэдгээрээ их үнэ цэнэтэй.
Хөтөлбөрийн зохицуулагч Өнөрцэцэг “Мэдээллийн эрин зуунд хүүхдүүд хүссэн мэдээллээ нэг товч дараад л авдаг болсон. Харин хэр үнэн, аюулгүй мэдээлэл авч байгааг эцэг эхчүүд, багш нар хянах боломж бага байдаг. Тиймээс л бид өсвөр насныхны үнэнч найз нь байя хэмээн энэ нэвтрүүлгийг хийхээр болсон. Ер нь монгол хэл дээр ахлах ангийн сурагчдын насанд нь тохирсон подкаст байдаггүй. Тэр утгаараа сонсогч хүүхдүүд их олзуурхан хүлээж авч байгаа.” гэв.
Аравдугаар сард хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэдэв хүрнэ. Зар сурталчилгаа, олон нийтийн сүлжээ, компьютер тоглоом, порнограп зэрэг өсвөр насныхны төдийлөн ярьдаггүй сэдвүүдийг хөндөнө. Мэдээж аль болох энгийн, ойлгомжтой байдлаар ярихын тулд Аюул сонголт хөтөлбөрийн багш, хөтлөгч хүүхдүүд хамран хөтлөх юм.
Аюулгүй сонголт хөтөлбөр нь 2016 оноос хойш Монголд хэрэгжиж байна. Тэр цагаас эхлэн 170 гаруй сургагч багш бэлджээ. Хөтлөгч хүүхдүүд нь “Аюулгүй сонголт” олон улсын хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд юм.
Та уг подкастыг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагт 13:35 минутаас хүлээн авч сонсоорой.

Аюулгүй сонголт подкаст сонсох