1045
 
 

“УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2018” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Монгол улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил” “ МҮХАҮ-ийн танхимаас “Бизнесийн тогтвортой орчныг дэмжих “ жил болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн ЗДТГ, МҮХАҮТ хамтран “Улаанбаатар түншлэл-2018” олон улсын үзэсгэлэн яармагийг 43 дахь жилдээ зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн зорилго нь үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, зах зээлээ өргөжүүлэх, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох нөхцөл боломжийг бүрдүүлэх, олон улсын стандартад нийцсэн импортын бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлэх, бизнес эрхлэгчдээ дэмжин урамшуулахад оршиж байгаа юм. Тус үзэсгэлэнд БНСУ, Тайвань, Пакистан, Ази номхон далайн орнуудын худалдаа аж үйлдвэрийн танхимуудын төлөөлөл оролцоно. Мөн дотоодын 80 гаруй томоохон аж ахуй нэгж байгууллагууд оролцож бараа бүтээгдэхүүнээ танилцуулах юм. “Улаанбаатар түншлэл-2018” үзэсгэлэн өнөөдөр 14 цагаас  нээлтээ хийж, энэ сарын еснийг хүртэл үргэлжилнэ.