1045
 
 

ЗЭВСЭГ-2019 АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Галт зэвсгийн тухай хуулийн 22-р зүйл болон Хууль зүй дотоод хэргийн сайдын 2015 оны 220 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсгийн тооллого” явуулах журмын дагуу 2019 оны Есдүгээр сарын 20-оос Арван нэгдүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд  иргэд, аж ахуйн нэгж хуулийн этгээдийн галт зэвсгийн тооллогын бүртгэл ажил явагдаж эхэлсэн.
Галт зэвсгийн тооллого нь улс орон даяар явагдаж байгаа тул иргэн та өөрийн эзэмшлийн галт зэвсгээ харьяа Цагдаагийн байгууллагад ирж бүртгүүлнэ үү. Энэ талаар Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Хэв журмын ахлах байцаагч,  Цагдаагийн ахмад Б.Батбаяраас тодруулснаа хүргэе.
“Галт зэвсгийн тухай хуулийн 22-р зүйл болон Хууль зүй дотоод хэргийн сайдын 2015 оны 220 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсгийн тооллого” явуулах журмын дагуу 2019 оны Есдүгээр сарын 20-оос Арван нэгдүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд  иргэд, аж ахуйн нэгж хуулийн этгээдийн галт зэвсгийн тооллогын бүртгэл ажил явагдаж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд болон иргэд та бүхэн дурдсан хугацаанд галт зэвсгээ гэрчилгээний хамт авчирч тооллогод бүрэн хамруулах шаардлагатай байна. Галт зэвсгийн тооллогод хамрагдаагүй иргэд зөрчлийн тухай хуулийн 5.6-д заасны дагуу торгуулийн арга хэмжээ авах, хуулийн хариуцлага хүлээх заалттай байдаг тул анхааруулж хэлмээр байна.”
Мөн галт зэвсгийг шилжүүлэх, шинээр авах тохиолдолд дүүргийн Цагдаагийн хэлтсийн Хэв журмын ахлах байцаагч, Цагдаагийн Ахмад Б.Батбаяртай ирж уулзаж зөвлөгөө авах боломжтой юм.