1045
 
 

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ ДЭМЖИНЭ

Монгол Улсын боловсролын салбарт нийт 47.0 мянган гаруй багш сурган хүмүүжүүлэгч ажилладаг бол дүүргийн хэмжээнд нийт 400 гаруй багш ажилладаг. Үе үеийн эрдэмтэн багш нар, боловсрол,соёл,спортын салбарын ажилтнуудын хүндэтгэлийн арга хэмжээ Соёлын ордонд зохион байгуулагдсан юм.
2018 онд “Боловсролын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж таван чиглэлээр 56 ажил зохион байгуулсан. Мөн боловсролын байгууллагын 40 жилийн ой тохиож өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлсэн юм.
Багануур дүүрэгт боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэж байна. Тухайлбал 2016 оноос хойш 320 хүүхдийн суудалтай сургууль, хоёр шинэ цэцэрлэг бий болж, Насан туршийн боловсролын төвийн барилга баригдаж эхэлсэн. Мөн 850 хүний суудалтай Соёлын ордны ажлыг эхлүүлэн, сургууль цэцэрлэгүүдэд тохижилтын ажил, дээврийн засварын ажил, гадна явган хүний замын тохижилт, жишиг ариун цэврийн байгууламж, сургалтын хэрэглэгдэхүүн шийдвэрлэн ажиллажээ.
Боловсролын хэлтэс “Оюунлаг хүүхэд” дэд хөтөлбөрт тестийн машин өгснөөр багшийн ажлын хөнгөвчилж 400*400 хөтөлбөрийг анх удаа  хэрэгжүүлэн багш, сурагчдыг дэмжин ажиллаж байна. Зүүн бүсийн математикийн олимпиадыг зохион байгуулж таван  аймаг, нэг  дүүргийн 400 гаруй багш сурагч оролцож Багануур дүүрэг хоёрдугаар байр эзэлсэн. 
Баярын үйл ажиллагааны үеэр салбартаа манлайлан ажилласан багш ажилчдыг төрийн болон салбарын шагналуудаар шагнан урамшууллаа. Мөн Монгол гэр бүлийг алдаршуулах төвөөс “Бахархалт гэр бүлийг” шалгаруулж Боловсролын байгууллагад тасралтгүй 32 жил ажилласан Ц.Дашзав, Л.Чулуун нарыг шагнан урамшуулж, Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга ая дууны дээжээс толилууллаа.