1045
 
 

ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ТОМУУГИЙН ВАКЦИН ҮНЭГҮЙ ХИЙНЭ

Улирлын томуугийн эсрэг вакциныг жирэмсэн эмэгтэйчүүд өрх болон харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвдөө хандан үнэ төлбөргүй хийлгэх боломжтой. Тухайн вакцинд хамрагдсанаар ургийг томуугийн шалтгаант хүндрэлээс хамгаалж, төрсний дараа зургаан сарын хугацаанд уг өвчний халдвараас хамгаалдаг. Зургаа хүртэлх сартай хүүхдүүд бусад насны хүүхдүүдтэй харьцуулахад томуугаар өвчлөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өндөр эрсдэлтэй аж. Тиймээс урьдчилан сэргийлэхийн тулд ээжүүд жирэмсэн байх хугацаандаа энэ вакциныг хийлгэх хэрэгтэй юм. 
Иймд МУ-ын Засгийн газрын хөрөнгөөр, НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан авсан Бүгд Найрамдах Солонгос Улсад үйлдвэрлэгдсэн томуугийн эсрэг вакциныг Эрүүл мэндийн сайдын тушаалаар үнэ төлбөргүй дархлаажуулж эхлээд байна. Вакцин нь жирэмсэн эмэгтэйчүүдийг хамгаалах, халдвар авсан ч хүндрэх эрсдэлийг бууруулдаг.  Мөн түүнчлэн жирэмсний аль ч хугацаанд хийж болох буюу ямар нэг сөрөг нөлөөгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байсан. Энэхүү дархлаажуулалт нь энэ сарын 04-17 ны өдрүүдэд хийгдэнэ.