1045
 
 

СУРАГЧ БҮРИЙН СУРЛАГЫН ЧАНАРТ АНХААРНА

Энэ хичээлийн жил нь өмнөх жилүүдээс онцгой жил болж байгаа нь  сурагчдад суурилсан сургуулийн хөтөлбөр боловсруулахад оршиж байна. Тус зорилгын хүрээнд дөрвөн зорилтыг хэрэгжүүлэн ажиллахаар болжээ. Боловсролын удирдлага менежментийг сайжруулж, багш сурагчдын хамтын ажиллагааг дэмжин, багш ажилтан бүр ёс зүйн дүрэм чанд мөрдөн ажиллахад оршиж байн.Мөн сургуулийн өмнөх боловсролын шинэ арга хэлбэрийг дэмжих замаар бага насны хүүхдийг хөгжүүлэх ажлыг хүүхэд бүрд хүртээмжтэй байхаар зохион байгуулах ажээ.  Хамгийн гол нь эцэг, эх асран хамгаалагчийн төвшинд хүүхдэдээ тавих хараа хяналт, дэмжлэг туслалцаа, хэрэгцээт зүйлсээр хангахад зөвлөгөө өгч хамтран ажиллах юм байна. Энэ талаар Булган аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын  “Сургалт судалгаа арга зүйн алба”-ны дарга Л.Намуунтуяагаас тодрууллаа.
        Нийт багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, сурагчдадаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Энэ хичээлийн жилд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “Суралцагч нэг бүрийн сурлагын чанарт ахиц гаргацгаая” гэсэн гол зорилгыг дэвшүүлсэн. Энэ зорилгын хүрээнд сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсролын сургалт зэрэг тус бүрд нь зорилтуудаа дэвшүүлсэн. Үүний зэрэгцээ манай аймаг багш нарынхаа бага хурлыг зохион байгууллаа.
            Мөн энэ хичээлийн жилээс эхлэн суралцагчдын үнэлгээг найман төвшинд хамруулан дүгнэхээр болжээ.