1045
 
 

НИЙГМИЙН АЖИЛТНУУД МЭРГЭШНЭ

Булган аймгийн “Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар”, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран сум, сургуулийн нийгмийн ажилтанд зориулан пара сэтгэл зүйн зөвлөгөө өгөх сургалт зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь  “Монгол өрх” сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтран таван өдрийн вакуум орчинд хийгдэнэ. Сургалтын зорилго нь нийгмийн ажилтнуудыг гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, үйлчлүүлэгчтэй ажиллах арга зүйд суралцуулах, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байгаа ажээ.