1045
 
 

176 ОЮУТАНД 207 САЯ ТӨГРӨГИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОНО

Баянхонгор аймаг оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө гурав дахь жилдээ зарлагдлаа. УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ, Засаг даргын нэрэмжит энэ тэтгэлэгт 2019-2020 оны хичээлийн жилд нийт 176 оюутан 207 сая төгрөгийн тэтгэлгийг авахаар боллоо.
Баянхонгор аймгийн  оюутны тэтгэлэг анх 2017 онд 150 сая төгрөгийн тэтгэлэгтэйгээр эхэлж байсан. Аймгийн тэргүүлэгч сурагч нарт уг тэтгэлэг маш том амжилт болоод байгаа юм. Учир нь зарим хүүхдийн хувьд сайн сурлагатай ч ар гэрийн байдлаас болоод их сургуульд орж чадахгүй байдал үүсдэг. Харин уг тэтгэлэгт хөтөлбөр хамрагдсанаар Баянхонгор аймгийн ахлах ангийн сурагчид гадаад дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар судалж, сурагчдын мэдлэг чадвар нэмэгдэж байгаа сайн үр дагаврууд гарчээ.
Уг хөтөлбөрт тэнцсэн М.Бат-Орших:
“Баянхонгор аймгийн “Номгон” ахлах сургуулийг төгсөж, ШУТИС-д элсэн орсон. Энэ тэтгэлэгт хамрагдсандаа маш их баяртай байна. Тэтгэлгийг олгож байгаа бүх хүнд баярлалаа. Би 70 хувийн тэтгэлэгт хамрагдсан. Манай сургуулийн төлбөр 2.400.000. Тал төлбөрөө хийсэн тул одоо үлдсэн төлбөрөө төлнө. Ирээдүйд сайн боловсон хүчин болж ирээд Баянхонгорынхноо төлөө олон зүйлийг хийнэ гэж боддог.”
Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнууд 2019 оны Аравдугаар сарын 11-ний 12:00 цагаас Төрийн ордонд гэрээ байгуулж батламжаа гардан авна.