1045
 
 

ТОМОГРАФ АППАРАТ НИЙЛҮҮЛНЭ

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Баянхонгор сумын ИТХ-ын дарга Б.Соронзонбаатар нар өнгөрөгч сард БНСУ-д албан айлчлал хийх үедээ Баянхонгор аймгийн эрүүл мэндийн байгууллагад тулгарч буй асуудал хэлэлцсэн билээ. Үүний хүрээнд БНСУ-ын Янжу хотын “Манай эмнэлэг” тэй хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. Үүний хүрээнд Янжуу хотын “Манай эмнэлэг” ийн Ерөнхий захирал Аравдугаар сард Баянхонгор аймагт туршлага судлан ажиллаж байна. Мөн эмч эмнэлгийн ажилчдын чадавхыг нэмэгдүүлэх үүднээс “Эмч солилцоо” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Мөн хоёр тал хамтын ажиллагаагаа эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа маш том хөрөнгө оруулалтаар эхлүүллээ. 
Учир нь Янжу хотын “Манай эмнэлэг”-ээс 600 сая вон буюу монгол мөнгөөр 1,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий Томограф аппаратыг Баянхонгор аймагт нийлүүлэхээр боллоо. Тус эмнэлэг томограф аппаратыг нэг жилийн хугацаанд  манай аймгийн Нэгдсэн эмнэлэгт суурилуулж өгөх юм. Мөн  түүнийг ажиллуулах мэргэжилтнийг өөрийн эмнэлэг дээрээ мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэж өгөхөөр болжээ.
Засаг дарга Г.Батжаргал Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарт  тулгамдаад байсан асуудлыг олж харан  нэн шаардлагатай тоног төхөөрөмж болох томограф аппаратыг Баянхонгор аймагт нийлүүлэхээр  болсонд Янжу хотын “Манай эмнэлэг”-ийн удирдлагуудад Баянхонгорчуудынхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ.