1045
 
 

“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ХӨТӨЛБӨР

Сүүлийн жилүүдэд Монгол улсад элэгний вирусээр өвчлөгчдийн тоо нэмэгдэж буйтай холбогдуулан “Элэг бүтэн Монгол” дэд хөтөлбөр хэрэгжиж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн даатгал төлөгч иргэдээс элэгний Б(B) болон Ц(C) вирусийн шинжилгээг өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан үнэ төлбөргүй авч эхэлсэн билээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Орхон аймгийн “Анхны Оч” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, “Элэг бүтэн Монгол” төсөл хариуцсан эмч Солонгоос тодрууллаа.
“2016-2020 оныг хүртэл Элэг бүтэн Монгол дэд хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Орхон аймгийн хэмжээнд эхний жилдээ 45-с дээш насныханд тус хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Үүний дараа “Элэг бүтэн Монгол 2”-ын хүрээнд 15-39 насныхныг хамруулсан. “Элэг бүтэн Монгол 3”-ын хүрээнд бүх насныхан буюу 65-аас дээш насны бүх иргэнийг хамруулж эхэлсэн.”
Эрдэнэтийн хэмжээнд төдийгүй Монгол улсын хэмжээнд элэгний болон ходоодны хүндрэл өвчнүүд маш их байна. Мөн бүх өрхийн эмнэлгүүд дээр вирусийн эсрэг дархлаажуулалт буюу вакцинжуулалт хийж байна. 
Зарим хүмүүс вакцинжуулалтад хамрагдахгүй  Б, Ц вирусийн шинжилгээ өгчхөөд сул яваад байгаа хүмүүс болж өгвөл харьяаллынхаа өрхийн эмнэлгүүд дээр очиж бүртгүүлээд дараа дараагийн шатлалдаа хамрагдаад явах нь маш үр дүнтэй, бүрэн хамгаалж чадна. Тус вакцин нь 15-20-н жилийн хугацаанд ямар ч Б вирусийн хүндрэл үүсэхгүй.
Мөн элэгний Б болон Ц вирус нь цус цусан бүтээгдэхүүнээр, бэлгийн замаар, эхээс урагт, бохир зүү тариураар гэх ерөнхий дөрвөн замаар халддаг байна. Шинжилгээний үр дүнд элэгний Б, Ц вирус илрээгүй хүмүүс нь гурван тунтай вакцинд хамрагдах ёстой юм. Эхний тунг хийснээс сарын дараа хоёр дахь тунг хийлгэх ба гурав дахь тунг хоёр дахь тунгаас таван сарын дараа хийлгэх ёстой юм. Тус гурван шаттай вакцин нь таныг 15-20 жилийн хугацаанд 90-97 хувьтай хамгаалах болно.