1045
 
 

ХҮҮХДҮҮД ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ

Хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцооны эрхийг хангах, тэдэнд ээлтэй   засаглалыг дэмжих, хүүхдийн санал, хүсэлт, үзэл бодлыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх зорилгоор улирал бүр “Хүүхдээ сонсох өдөр”-ийг зохион байгуулж байх талаар аймгийн Засаг даргын захирамж гарсан билээ.
    Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас өмнө нь “Хүүхдээ сонсох өдрүүд”-ийг Багийн хүүхдийн чуулган, сургуулиуд дээр “Хүүхдээ сонсох өдөр” гэсэн хэлбэрээр зохион байгуулж байсан бол “Хүүхдээ сонсох өдөр”- ийг  аймгийн Боловсрол соёл урлагийн газартай хамтран зохион байгуулж, Хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байдаг шийдвэр гаргах төвшний хүмүүсээ урин оролцуулж, уулзалт зохион байгууллаа.
    Тус уулзалтад Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал тэргүүтэй албаны хүмүүс болон сургуулийн нийгмийн ажилтнууд оролцлоо. Энэ үеэр “Хүүхдээ сонсох өдөр”-ийг тохиолдуулан зарласан “Хэрвээ би аймгийн Засаг дарга байсан бол”, “Хэрвээ би сургуулийн захирал байсан бол“ сэдэвт зохион бичлэгийн уралдаанд ирүүлсэн шилдэг бүтээлүүдийг сонсож, дүнг танилцуулан шагнал гардууллаа.
    Тус уралдааны “Хэрвээ би аймгийн Засаг дарга байсан бол” сэдэвт зохион бичлэгийн уралдааны тусгай байранд “Маргад” сургуулийн 12а ангийн сурагч Б.Нандинцэцэг, гуравдугаар байранд 17-р сургуулийн 12а ангийн сурагч А.Отгонжаргал, хоёрдугаар байранд 13-р сургуулийн 10в ангийн сурагч Л.Саруул, Тэргүүн байранд 2-р сургуулийн 12а ангийн сурагч Э.Отгонжаргал нар шалгарсан бол “Хэрвээ би сургуулийн захирал байсан бол“ сэдэвт зохион бичлэгийн уралдаанд 35 зохион бичлэг ирснээс тусгай байранд 2-р сургуулийн 11 а ангийн сурагч С.Мөнхжин, гуравдугаар байранд 7-р сургуулийн 11а ангийн сурагч Б.Баянжаргал хоёрдугаар байранд Гэгээнбилэг сургуулийн 11а ангийн сурагч А.Халиун, тэргүүн байранд “Эрдмийн сан”  сургуулийн 10а ангийн сурагч Н.Амар нар шалгарчээ.