1045
 
 

БУСДЫН ТӨЛӨӨ МАРАФОНД ГҮЙХ ӨДӨР

1045

Дэлхийн улс орон бүрт хүмүүс сайн үйлсийн төлөө марафонд гүйлтэд нэгддэг. Зорилго нь өөр боловч эцсийн дүндээ хэн нэгэнд, ямар нэгэн зүйлд туслахын төлөө байдаг. Сайн үйлсийн марафонд гүйх нь нэг талаар эрүүл мэнддээ хөрөнгө оруулж, өөрийгөө ялахаас гадна бусдад тусалж байгаа хэрэг билээ.
Аравдугаар сарын 19-нд Гэр бүлийн радио 104.5 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 08:30 минутаас марафон гүйлт зохион байгуулна. Марафоноос олсон орлогыг дөрвөөс дээш хүүхэдтэй, зорилтот бүлгийн өрхийн өвлийн гурван сарын түлшний хэрэгцээ хангахад зарцуулна.
Гүйлтийн хураамжийн 10.000 төгрөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох марафон гүйлтэд өөрийн биеэр ирж өгч болно. Мөн дансаар шилжүүлж болох ба марафонд гүйж амжихгүй бол дансаар 10.000 төгрөг шилжүүлж, “зүрхээрээ” бидэнтэй нэгдэх боломжтой.
Та гүйлтэд ирэхдээ хөлд эвтэйхэн, хөнгөн гүйлтийн гутал, ус зэрэг хувийн бэлтгэлээ авч ирээрэй. Талбайд цугласны дараа хамтдаа сунгалтын дасгалаа хийсний дараа гүйлтээ эхэлнэ. Мөн өмнөх орой нь хоол ундаа сайн идээд, унтаж амраад ирээрэй.
Мэдээж мэргэжлийн тамирчдын хооронд биш учраас хэдэн ч настай хүн ирээд гүйж болно. Эхний 10 байрт орсон хүмүүст өргөмжлөл өгнө. Гэхдээ бусдын төлөө гүйж байгаа нь өөрөө ялалт юм. Тиймээс ирсэн хүн бүр ялагч гэдгийг санаарай.


Дансны дугаар: Хаанбанк 5064412776 Батбаяр
Гүйлгээний утга: Хэрэв та марафонд гүйх бол утасны дугаар, “Марафон” гэдэг үгийн хамт илгээнэ. Харин марафонд гүйж амжихгүй бол утасны дугаар “Зүрхээрээ” гэх түлхүүр үг бичээрэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг 11-461212, 8976-0137 утсаар лавлана уу.