1045
 
 

ҮЙЛДВЭРЛЭГЧ НАРЫГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА

Багануур дүүргийн Засаг даргын зүгээс баялаг бүтээгч үйлдвэрлэгч нараа бодлогоор дэмжин олон ажил төлөвлөн хийж байна. Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд үйлдвэрлэгч, баялаг бүтээгч нарын бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлах зорилгоор “Багануурт үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүн борлуулах лангууг ажиллуулж эхэлсэн. Тодруулбал Улаанбаатар хотын Баялаг-Ундраа, Дүнжингарав худалдааны төв болон Багануур дүүргийн Хэрлэн худалдааны төвд зохион байгуулж байна. 
Харин лангууны төлбөрийг Засаг даргын нөөц сангаас гарган түрээсийн төлбөргүйгээр бүтээгдэхүүнийг борлуулах боломжийг бүрдүүлж өгсөн. Дүүргийн засаг даргын 2019 оны долдугаар сарын 17-ны өдрийн А/251 дүгээр захирамжаар түрээсийн төлбөрийг гарган Хэрлэн худалдааны төвд “Багануурт үйлдвэрлэв” лангууг нээжээ. Ингэснээр дүүргийн үйлдвэрлэгч, баялаг бүтээгч нарын бүтээгдэхүүнийг долдугаар сараас Арван хоёрдугаар сарыг дуусталх хугацаанд борлуулах ажлыг эхлүүлээд байна. Одоогийн байдлаар гурван үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ борлуулж байгаа бол цаашид үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнээ борлуулах хүсэлтээ ЖДҮДТөвд хандан хамтран ажиллах боломжтой.