1045
 
 

ЭХ ОРОН ДУУДАЖ БАЙНА

“Улсын сүр цэрэгтээ цэргийн сүр жагсаалдаа” гэдэг. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаал, аймгийн засаг даргын захирамжаар Булган аймагт 2019 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага болж өнгөрлөө. Энэ жилийн хувьд цэргийн насны оюутнуудыг цэргийн албанд татаж байгаа аж. Эр цэргийн алба хаах нь эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж буй хэрэг мөн.
Хүүгээ цэрэгт үдэн гаргахаар ирсэн эгэл аавын сэтгэгдлийг сонсоход “Сайн байна уу? энэ өдрийн мэнд хүргэе хүү минь цэргийн албанд мордох гээд комиссоор орж байна. Би хилийн цэрэгт алба хааж байлаа. Тиймээс хүүгээ хилийн цэрэгт татагдаасай гэж хүсч байна. Гэхдээ эх орон хаана дуудна тэнд л хаана биз ээ. Эр хүн цэргийн алба хаана гэдэг эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна гэсэн үг. Хүүдээ болон албанд хамт мордож буй нөхдөд нь сэргэлэн цовоо алба нэр төртэй хаагаад ирээрэй гэж хүсэн ерөөе.” гэлээ.
Эх орны бахархалт хөвгүүддээ эрүүл энх сайныг хүсэн ерөөе.