1045
 
 

ОТГО ХАРВАА БОЛЛОО

Энэ намар үндэсний сурын “Отго харваа”-г Хутаг-Өндөр суманд зохион байгууллаа. “Отго харваа”-нд Хутаг-Өндөр, Орхон, Баян-Агт, Булган, Бүрэгхангай сумдын 30 гаруй харваач оролцож цэц мэргэнээ сорив. 
Булган аймаг 2016-2018 онд “Үндэсний нум сум” хөтөлбөр хэрэгжүүлж бүх сумд харваачтай болсноор сум бүр “Эрийн гурван наадам”-аа бүтэн хийдэг болсон ажээ. Тус харвааг Булган аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын газар, Хутаг-Өндөр сумын Засаг даргын тамгын газар хамтран зохион байгууллаа.