1045
 
 

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН АНГИ ЭХЭЛЛЭЭ

Мөрөн сумын насан туршийн боловсрол нь бага, суурь боловсролын төвшинд нөхөн эзэмшүүлэхийн зэрэгцээ дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг сургууль завсардсан хүүхэд буюу залуучуудад явуулдаг. 
Тус сумын 40 гаруй мянган иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүх нийтийн тасралтгүй боловсролыг олгож байна. Мөн иргэдийн хөгжих, соён гэгээрүүлэх, мэдлэгт суурилсан тогтвортой хөгжлийг бүтээн байгуулахад анхааран ажилладаг билээ.
2018-2019 онд төрийн болон ТББ-тай хамтран таван чиглэлийн хүрээнд 41 удаагийн сургалтуудыг зохион байгуулж 1000 гаруй иргэдийг хамруулжээ. 2019-2020 оны хичээлийн жилд нийт 48 суралцагчидтай үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Насанд хүрэгчдийн хувьд тэнхимийн болон өдөр тутмын сургалтад хамрагдах боломжгүй байдаг. Иймээс зайны сургалтаар авч бичиг үсгийн анхан шатны боловсролыг улирлын амралтаар болон гэрээр нь даалгавар өгч ажилладаг аж.