1045
 
 

СУРАГЧДЫН 66 ХУВЬ НЬ ХИЙЖҮҮЛСЭН УНДАА ХЭРЭГЛЭЖ БАЙНА

Хүүхдүүд эрүүл хоол хүнсийг хэрэглэж байж 20 жилийн дараах эрүүл Монгол хүний талаар ярих нь нэн чухал болоод байгаа. Иймд сургуулийн ойр орчимд худалдаалж болохгүй хүнсний бүтээгдэхүүний жагсаалт байдаг.  Үүнд хагас боловсруулсан түргэн муудах бүтээгдэхүүн, шарсан хуурсан хоол хүнс, хийжүүлсэн ундаа, майонезтой бүтээгдэхүүнүүд ордог ажээ. Гэвч энэ нь хэрэгжихгүй хүүхдүүд худалдан авалт хийж эрүүл мэндээрээ хохирсоор л байна. Хамгийн их хэрэглэдэг хүнсэнд  пирошки, зайрмаг, чихэр, ороомог, мантуун бууз, чипс оржээ. Эдгээрийг авч үзвэл ихэнх нь хүүхэд хэрэглэхэд тохиромжгүй сургуулийн ойр худалдаалахад хориотой бүтээгдэхүүнүүд байна. Энэ талаар НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Түвшинбаяраас тодрууллаа.
Манай байгууллагаас хүүхдүүд сургуулийн ойр орчноосоо ямар бүтээгдэхүүн худалдан авдаг талаар судалгаа хийсэн. Судалгаагаар сурагчдын хамгийн их худалдан авдаг хүнс нь хийжүүлсэн ундаа 66 хувийг эзэлж байгаа юм. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юм.
Сурагчдаас хүнсний бүтээгдэхүүнийг ихэвчлэн хаанаас худалдан авдаг талаар тодруулахад сургуулийн доторх цайны газар, буфетээс худалдан авдаг гэжээ. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарах цаг хэдийн  болжээ. Анхаарахгүй байснаар таны хүүхдийн 20 жилийн дараах эрүүл мэндийн асуудалд аюул учирч болзошгүй юм.