1045
 
 

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД СҮНДЭРЛЭНЭ

2018 он Баянхонгор аймгийн хувьд бүтээн байгуулалтын жил болж байна. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төрийн байгууллагын  23 барилга баригдаж байна. Эдгээр шинэ бүтээн байгуулалтын ажлууд нь 31.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Үүнээс 17.4 тэрбум төгрөгийн төсөв  батлагдан ажлууд нь хийгдэж байна.Эдгээр ажлын явцтай аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал нараар ахлуулсан ажлын хэсэг танилцсан юм.
Дээрх  бүтээн байгуулалтын ажлуудаас дурдвал 50 ортой хүүхдийн эмнэлэг, Тагнуулын хэлтсийн барилга, 280 хүүхдийн цэцэрлэг, Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв, архивын тасгийн барилга, Эрдэнэмандал ахлах сургуулийн спорт заалны барилга, аймагт анхлан баригдаж буй 9 давхар барилгууд баригдана. Мөн дунд зах худалдаа үйлчилгээний төв, Байдрагийн гүүр чиглэлийн авто замын барилгын ажлууд хийгдэнэ. Эдгээр ажлуудын  гүйцэтгэлтэй  танилцаж, барилгын хийц