1045
 
 

ДРАМЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД БАЯНХОНГОРЧУУДАД ХҮРНЭ

Монгол улсын төрөөс хэрэгжүүлж буй соёл урлагийн  бодлогын хүрээнд УДЭТ-ын хамт олон хөдөө орон нутгийн иргэд  хөдөлмөрчдөд мэргэжлийн урлаг, уран сайхны бүтээлээр үйлчлэх зорилгоор 2002 оноос хойш “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтоо 21 аймгийн Засаг даргын тамгын газар, театр чуулгатай хамтран амжилттай зохион байгуулж байна. Монголын ууган театрын уран бүтээлчид 2018 оны Намар цагийн аялан тоглолтоо энэ сарын 12-14ны өдрүүдэд Баянхонгор аймагт тоглох юм. Энэ талаар УДЭТ-ын жүжигчин МУСТА.А.Чингүнээс тодрууллаа.
УДЭТ-ын уран бүтээлчид бид Баянхонгор аймагт тоглох тоглолтын бэлтгэл ажлаа базааж байна. Манай энэ удаагийн аяллын хөтөлбөрт УДЭТ-ын 2018 оны шинэ уран бүтээл болох Э.Оюуны зохиол, Н.Наранбаатарын найруулга “БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ” драмын жүжиг, СГЗ Ш.Гүрбазарын зохиол “НАДААР ТОГЛОСОН ХАЙР” уянгын драмын жүжиг, Рей Куни Ж.Чэпмэн, ЭЦСИЙН ЗОГСООЛ ЗӨВХӨН Ч” инээдмийн жүжиг, С.Михалков “БАРДАМ ТУУЛАЙ” хүүхдийн жүжгүүдийг толилуулах юм.
УДЭТ-ын өдрүүд аялан тоглолтын хүрээнд аймгийн иргэд хөдөлмөрчид, хүүхэд залууст зориулсан шилдэг сор бүтээлүүдийн дээжсээ бүх насны үзэгчдэд 50 хувь хөнгөлөлттэй үнээр үзүүлж, уран бүтээлчдийн уулзалтыг нутгийн иргэд хөдөлмөрчидтэй хийж байна. Мөн орон нутгийн театрын уран бүтээлчдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, манай аймгаас төрөн гарсан уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлэх юм. Мөн  тэдний бүтээл туурвилыг таниулан сурталчилж, нутгийн зон олонтойгоо уулзах завшаантай үйл явдлууд давхар болж байна.