1045
 
 

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР ТӨВ

Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэргэд "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв" байгуулж энэ сарын 18-нд нээлтээ хийлээ. 
Энэ төвд Швейцарын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 20 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж шаардлагатай тавилга, тоног төхөөрөмжөөр тохижуулжээ.
Тус загвар төв нь хөдөлмөрийн зах зээлд шинээр гарч ирж буй,  сургууль төгсөөд удаагүй ажлын туршлага бага залуучуудыг идэвхжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн шинэлэг үйлчилгээ, арга хэрэгслийг нэвтрүүлнэ. 
Тухайлбал ажил хийж буй залуу хүний хөдөлмөр эрхлэх чадварыг нь үнэлж, тухайн хүний онцлогт тохируулан хувийн төлөвлөгөө боловсруулах юм. 
Мөн залуучууд хоорондын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор бүлгийн модуль сургалтыг дөрвөн долоо хоногийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд энэ явцад ажил хайгч залуу өөрийгөө танин мэдэх, ажил олгогчтой холбоо тогтоох, ярилцлагад амжилттай орох ур чадвараа хөгжүүлэх боломжтой” юм байна.