1045
 
 

ЭЭЛЖИТ ХУРАЛДААНЫ ХЭЛЭЛЦСЭН АСУУДЛУУД

1045

Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн ээлжит XXII хуралдаан боллоо. Тус хуралдаанд ирвэл зохих 25 төлөөлөгчөөс 21 төлөөлөгч хүрэлцэн ирж хуралдааны ирц 84 хувьтай эхэлсэн юм. 
Хуралдааны талаар Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Балжинням “Өнөөдрийн хуралдаанаар үндсэн таван асуудлыг хэлэлцсэн юм. Үүнд Багануур дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт дүгнэх тухай, Багануур дүүргийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэх тухай хэлэлцсэн. Мөн  Багануур дүүргийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн нэгдүгээр хэлцлийг хийж өндөрлөлөө. Дөрөвдүгээрт дүүргийн ЗДТГазраас оруулж ирсэн саналын дагуу “Багануур-Ус” ОНӨААТҮГазраас оруулж ирсэн саналын дагуу дүүргийн “Усны аюулгүй байдлын тухай” төлөвлөгөө батлах асуудлыг хэлэлцэнэ. Энэхүү асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу тогтоол шийдвэр гарган хэрэгжүүлэн ажиллахаа өнөөдрийн хуралдаанаар тогтоолыг гаргаж төлөвлөгөөг батлан ажиллалаа.” гэлээ. 
Тус хуралдаанаар Дүүргийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт явцын талаар ИТХ-ын Бодлогын хороодын дарга нар санал дүгнэлтийг уншиж, 2020 оны үндсэн чиглэлийн төсөлд нэмэлтээр оруулах саналуудыг танилцуулсан юм.