1045
 
 

ЭМЭГТЭЙ ЭРДЭМТЭД, ИНЖЕНЕР, СУДЛААЧДЫН УРАЛДААН БОЛОВ

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Эмэгтэй Инженерүүд Технологичид Математикчид Эрдэмтдийн нэгдсэн байгууллага, Багануурын салбар зөвлөлтэй хамтран “Шинжлэх ухаан-бүтээл-инноваци” шилдэг илтгэлийн уралдааныг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Энэ удаагийн уралдаанд нийт 12 илтгэгч оролцож асуудал дэвшүүлсэн сонирхолтой сэдвүүдээр илтгэлээ тавьж амжилттай оролцсон юм. 
Жил бүр оролцогчид нэмэгдсээр байгаа бол 2018 оны илтгэлийн уралдааны дэд байранд шалгарсан, Боловсролын ухааны докторант М.Нэргүй урилгаар оролцож 2018 онд тавьсан илтгэлийн хэрэгжилтийн талаар танилцууллаа. Энэ жилийн илтгэлийн уралдааны тэргүүн байрыг  ЭМТ-ын дүрс оношилгооны их эмч , Клиникийн профессор, дотрын ахлах зэрэгтэй Г.Одонтуулын “Иргэдийн цацрагийн аюулгүй байдлын талаарх мэдлэг хандлагыг үнэлсэн нь” илтгэл тэргүүн байр эзэлсэн юм. Харин удаах байранд “Оюуны эрин” цогцолбор сургуулийн тэргүүлэх зэрэгтэй магистрант, математикийн багш В.Маналын “Ирээдүйн ээжүүд” илтгэл дэд байранд шалгарлаа.