1045
 
 

НАЛАЙХЫН ЗАМЫГ НЭЭНЭ

1045

Налайх дүүрэгт энэ онд тохижилт бүтээн байгуулалтын ажил өрнөсөн онцлог жил болж Улаанбаатар, Налайх чиглэлийн 20,9 км замыг нээх ажил болохоос гадна Налайх дүүрэгт авто замуудын бүрэн шинэчлэл хийж байна.
Энэ талаар  Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Д.Одонтуяагаас тодруулахад “Энэ жил нийслэлийн 380 жилийн ой тохиож байгаа билээ. Нийслэлийн төрсөн өдрөөр буюу 10-р сарын 29 ний өдөр замын үндсэн хөдөлгөөнийг нээнэ гэдгийг гүйцэтгэгч компани төлөөлөл болоод холбогдох эх сурвалжууд хэлсэн. Зөвхөн энэ онд зам ашиглалтад орлоо гээд замын ажил бүрэн дуусаж байгаа гэсэн үг биш. Харин ирэх хавраас бүтээн байгуулалтын ажил эхлэхэд дугуйн зам гэрэлтүүлэг гэх зэрэг үлдсэн ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнээс гадна налайх дүүрэг авто замын хувьд замуудаа бүрэн шинэчилж байгаа онцлог он жилүүд болж байна. 2017 онд дүүргийн хаа төв авто замуудыг бүрэн шинэчилсэн. Тэгвэл энэ онд бөмбөрцөгтэй уулзвараас наашлаад гуравдугаар хорооны урд хэсэг лүү хоёр урсгалтай дөрвөн эгнээ зам болж шинэчлэгдэнэ. Мөн бадралын жишиг гудамжинд шинэ Налайх руу өгссөн авто зам тавигдаж байна. Үүнээс гадна өнгөрсөн зуны хугацаанд Налайхын иргэд барьж байгуулсан шинэ налайх цэцэрлэгт хүрээлэнгийн орчинд замын ажлыг хийж гүйцэтгэл ээ гэх мэтчилэн Налайх дүүрэгт авто замуудаа бүрэн шинэчилсэн онцлог түүхэн жил болж байна.” гэлээ.
Мөн түүнчлэн Нийслэлийн авто замын сангийн 175 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ХААН банкны зүүн талаас Хорин Гуравдугаар Цэцэрлэг, 15 дугаар байр хүртэлх 110 м урт 7 м өргөн асфальт хучилттай зам, 110 м явган хүний зам  авто машины зогсоолын хамт хийж гүйцэтгэсэн байна.