1045
 
 

АЛБАН ХААГЧИД “СТРЕССЭЭ УДИРДАХ” СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Налайх Дүүргийн хэмжээнд хэрэгжиж буй “Эерэг хандлага-Иргэн танаас” аяны хүрээнд “Стресс, түүнийг хэрхэн удирдаж сурах вэ” сэдэвт амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх сургалт зохион байгуулагдлаа.
Хичээлийг Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаач Н.Хишигт “Сэтгэлзүйн мэдээлэл” “Стресс үүсгэж байгаа шалтгааныг тогтоох”, “Ажилтнуудын стрессийг үнэлэх”, “Стрессдсэн үедээ хэрхэн хурдан тайвшрах, зөв аргыг олох”, “Сэтгэл заслын аргуудыг ашиглан сэтгэл зүйдээ хэрхэн анхаарал тавьж сурах вэ? зэрэг агуулгын хүрээнд зааж зөвлөлөө.
Тус сургалтын зорилго нь төрийн байгууллагын ажилтан албан хаагчдын ажлын байрнаас үүдэлтэй стрессийг бууруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, харилцагч үйлчлүүлэгчийн хүндлэлийг хүлээсэн төрийн үйлчилгээг нэвтрүүлэх, хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэхэд оршиж буй юм.Ажлын байранд стрессээ удирдаж сурна гэдэг нь өөрөөр хэлбэл өөрийгөө удирдаж сурах юм. Өөрийн хүчээр өөрчилж чадах бүхэнд та тайван хандаж чадна.