1045
 
 

СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ БАЙНА

1045

Булган аймгийн “Гэрэлт ирээдүй оршихуй” ТББ нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна. Учир нь Монголд жендерт суурилсан гэр бүлийн хүчирхийллийн тархалт, хэв шинж нуугдмал хэвээр. Тиймээс хүчирхийллийн хэмжээ, үр дагаврын талаар илүү их мэдэх шаардлагатай байна. 
Энэ талаар “Гэрэлт ирээдүй оршихуй” ТББ-ын тэргүүн Нарангэрэл хэлэхдээ “Олон улсын эрх зүйн байгууллагаас гурван жилийн хугацаатай “Жендерт суурилсан гэр бүлийн хүчирхийлэл” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Төсөл хөтөлбөрийн хүрээнд аймаг бүрээс “Төрийн бус байгууллагууд”ыг сонгон шалгаруулж, чадваржуулан ажиллуулна. Үүнд Булган аймгаас манай төрийн бус байгууллага сонгогдсон. Одоо бид аймгийнхаа 17 сумаар явж гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй иргэдтэй уулзаж мэдээлэл цуглуулан зөвлөгөө өгөх ажлыг эхлүүлсэн.” гэлээ.
            Гэр бүлийн хүчирхийллийн талаар зөвлөгөө авахыг хүсвэл “Гэрэлт ирээдүй оршихуй” ТББ нь Булган аймгийн тавдугаар багийн 20-дугаар байр “Номин даатгал”-ын байранд байрладаг.