1045
 
 

ТҮЛШНИЙ МОД БЭЛТГЭЛ

1045

Булган сумын айл өрхийн түлээний хэрэгцээнд Бугат сумын Төлүүгийн даваанд 33 га газарт мод бэлтгэлийн талбайд тусгаарлалт хийжээ. Учир нь мод бэлтгэгч, жолооч нарын мод цагаалга, тээвэрлэлтийн буруутай үйл ажиллагаанаас болж Төлүүгийн давааны иргэний эзэмшил газар талхлагдсан тул мод бэлтгэлийг түр зогсоосныг сэргээжээ.
            Мөн Булган сумын айл өрхийн түлээний модны хэрэгцээнд Төлүүгийн даваанд 28 га газарт мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийж, “Билгүүн дэлгэрэх” ХХК Аравдугаар сарын 25-наас нэг портер модыг 180 мянган төгрөгөөр худалдаалах аж.