1045
 
 

УРЛАГ СПОРТЫН БАГА НААДАМ БОЛЖ БАЙНА

Ардчилсан хувьсгалын 80 жилийн ойн хүрээнд Баянхонгор аймгийн хүүхдийн Тэмүжин театр, аймгийн 20 сумын засаг дарга нар хамтран “Урлаг спортын бага наадам” зохион байгуулж байна. Уг арга хэмжээ нь спорт, соёл урлаг гэсэн хоёр үндсэн хэсэгтэй. Тухайлбал спортын төрөлд бөхийн барилдаан, зуун буудалт даам, гар бөмбөг, олс таталт, мөн ширээний теннис гэсэн төрлүүд багтаж байгаа юм. 
Энэхүү урлаг спортын арга хэмжээний талаар Т.Бат-Орших хэлэхдээ “Энэхүү үйл ажиллгааний зорилго нь Баянхонгор аймгийн ард иргэдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх болон сумуудын хоорондох харилцаа хамаарлыг идэвхжүүлэх юм. Наадам Аравдугаар сарын 14-нөөс эхлээд Заг, Хүрээмарал, Бууцагаан, Галуут, Байдраг, Гурванбулаг гэсэн сумаар амжилттай зохион байгуулагдсан. Урлаг спортын бага наадам Арван нэгдүгээр сарын 11 гэхэд дуусна.” гэлээ.
Мөн үүгээр дамжуулан Баянхонгор аймгийн удирдлагууд дараа дараачийн үйл ажиллагаанд хамтран ажиллах нөхцөл бүрдэх юм.