1045
 
 

“ЧАНДМАНЬ БАЯНХОНГОР“ УЛСДАА ШИЛДГЭЭР ШАЛГАРАВ

Монгол Улсад орон сууц, нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 88 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.  Ойн баярын хурал нийслэл Улаанбаатар хотноо болж  тус салбарын ачааг нуруундаа үүрч яваа 21 аймаг, нийслэлийн нийтийн аж ахуйн байгууллагын хамт олон өөрсдийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн талаар хэлэлцлээ. Мөн тэд шилдгүүдээ тодруулсан байна. Энэ үеэр "Баянхонгор Чандмань" ХК "Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын шилдэг байгууллага"-аар шалгарч салбартаа манлайлагч гэдгээ баталлаа.
Э.Энхбат захиралтай тус байгууллагын хамт олон өнгөрсөн хугацаанд өөрсдийн нөөц бололцоог дайчлан маш олон бүтээн байгуулалт хийсэн билээ.  Хонгор нутгийнхаа бяцхан хүүхдүүдэд сурч боловсроход нь хувь нэмрээ оруулж 15-р  цэцэрлэг бүхий офиссын барилга, спорт заал зэрэг бүтээн байгуулалтыг богино хугацаанд чанартай гүйцэтгэсэн бол иргэдэд хүрч үйлчлэх үйлчилгээгээ шинэ шатанд гаргаж чаджээ.