1045
 
 

“ШИЛДЭГ ГЭР БҮЛ“ -ЭЭР БАГАНУУР ДҮҮРГИЙН ГЭР БҮЛҮҮД ШАЛГАРЛАА

1045

Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан гэр бүлийн үнэ цэнэ, хамтын амьдралын утга учир, эцэг эхийн хамтын үүрэг, хариуцлагыг таниулах чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулсан. Үр хүүхдээ хөдөлмөрч, шударга, ёс суртахуунтай иргэн болгон төлөвшүүлэн хүмүүжүүлж байгаа гэр бүлийг олон нийтэд сурталчлан, урамшуулах хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдсан юм. 
Тодруулбал Нийслэлийн шилдэг гэр бүлээр Багануур дүүргийн хоёр гэр бүл шалгарлаа. Үүнд “Хүмүүнлэг гэр бүл”-ээр нэгдүгээр хорооны иргэн Д.Энхбаатарын гэр бүл, “Эко гэр бүл”-ээр дөрөвдүгээр хорооны иргэн Р.Намнансүрэн нарын гэр бүл шалгарчээ.