1045
 
 

АВИЛГАГҮЙ НИЙГМИЙН ТӨЛӨӨ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Авилгагүй нийгмийн төлөөх иргэдийн оролцоо төслийг Азийн сангийн санхүүжилтээр Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн Багануур дүүрэг дэх салбар зөвлөл хэрэгжүүлж байна. Энэ талаар Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн Багануур салбарын зохицуулагч Ё.Туул ийнхүү ярьж байна.
“Энэ ажлын гол үндэслэл нь орон нутгийн төрийн худалдан авах ажиллагаа, өндөр дүнтэй тендерүүдийн хэрэгжилтэд иргэний нийгмийн байгууллагын санаачилгаар хяналт үнэлгээ, мониторинг хийх зорилготой. Уурхай түшиглэсэн хотын хувьд байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, уул уурхайн нөхөн сэргээлтэд зарцуулагдаж байгаа хөрөнгө оруулалт, түүний зарцуулалт, нөхөн сэргээлтийн ажил хэрхэн явагдаж байгааг хяналт тавих ийм хоёр үндэслэлээр бид энэхүү төслийг хэрэгжүүлж байна. Ингэснээр авлигалын эсрэг соён гэгээрүүлэх арга хэмжээ, нөлөөллийн ажлууд, сургалт мэдээлэл, уулзалт хэлэлцүүлгийн ажлуудыг хийж байна.”
Үйл ажиллагааны хувьд төслийн багаа гурван хүний бүрэлдэхүүнтэй бүрдүүлж ажиллаж байгаа бөгөөд мэдээллийг ил тод нээлттэй буюу цахим сайт, гэр бүлийн радио 104.5-аар дамжуулан хамтран ажиллаж байгаа юм.