1045
 
 

НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЗОХИОГДОЖ БАЙСАН ШҮД УГААЛТЫН ТЭМЦЭЭН. НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОГДХООР БОЛЖЭЭ.

1045

    Налайх эрүүл мэндийн төвөөс 10 жилийн хүүхдүүдийн дунд зохион байгуулагдсан шүд угаалтын тэмцээн амжилттай болж нэг дүгээр байранд орсон 109 дүгээр сургуулийн “ТАНАН ЦАГААН” баг Тайванд болсон олон улсын тэмцээнд хүндэт зочноор оролцоод ирсэн байна. Нийслэл Улаанбаатар хотод зохиогдохоор төлөвлөгдөж байгаа талаар мэдээллийг НЭМ Төвийн дарга Л.Байгалаас тодрууллаа.
Монгол улсын хэмжээнд анх удаагаа шүд угаалтын олимпиадыг 10 жилийн хүүхдүүдийн дунд зохион байгуулсан. Өнөөдөр анх удаагаа Налайхад хийгдэж байсан ажил Нийслэлийн хэмжээнд 12 сард нийслэлийн сургуулиудын дунд шүд угаалтын тэмцээнийг зохион байгуулахаар ЭМЯ-аас ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Бид нар бүх хүүхдүүдийг эрүүл шүдтэй байлгахыг хүсэж байна. тийм учраас “Эрүүл хүүхэд эрүүл шүд” хөтөлбөр амжилттай хэрэгжээд явж байгаа. Налайх дүүргийн гурав дугаар хороонд байрладаг 109-дугаар сургуулийн хүүхдүүдийн шүдийг 100 хувь эрүүлжүүлсэн. Налайх 119-дугаар сургууль дээр одоо эрүүлжүүлэх үзлэг хийгдэж бас эмчилгээ хийж байгаа. Мөн цэцэрлэгийн насны 2300 хүүхдэд эрүүлжүүлэх үзлэг хийсэн. Энэ дотор шүд өвчлөлгүй 967 хүүхэд байж байна. Энэ бол эцэн эхчүүд ангийн багш нарын тухайн хүүхдүүдийн зөв хооллох асуудал байгаа. Энэ ажил бол эмч нарын хийж байгаа хамгийн том ажил гэж бодож байна. Яагаад хүүхдүүдийн амны хөндийг эрүүлжүүлэх гээд байгаа гэвэл дөрвөөс таван жилийн дараа шүдний өвчлөлөөс болоод үе мөч өвддөг зүрхэн өвддөг энэ нь цаашдаа архаг өвчин болгохгүй байхын тулд “Эрүүд хүүхэд эрүүл шүд” хөтөлбөр гарч ирсэн.
Энэхүү НЭМ Төвийн  санаачилсан шүд угаалтын олимпиад нь эмч нарын зургаа дугаар их хурлаар “Шинийг санаачлагч” гэсэн шагналыг хүртсэн байна.