1045
 
 

НАЛАЙХЧУУД НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН VIII НААДАМД ДЭД БАЙРАНД ОРСОН АМЖИЛТЫГ ҮЗҮҮЛЛЭЭ.

1045

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд Иргэдийн спортын VIII наадам Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа. Нийслэлийн Иргэдийн спортын VIII наадмын шигшээ тэмцээнд 9 дүүргийн 169 хорооноос шалгарсан шилдгийн шилдэг 110 багийн 2000 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцсон. Налайх дүүргээс спортын 8 тѳрлѳѳр шалгарсан 116 тамирчин Спорт хорооны 6 дасгалжуулагчийн хамтаар амжилттай оролцож багийн нэгдсэн дүнгээр Хоёрдугаар байранд орсон амжилтыг үзүүллээ.
Тэмцээний нээлтийн үеэр Нийслэлийн Иргэдийн спортын VIII их наадмыг дүүрэг, хороо, хэсэгтээ амжилттай зохион байгуулсан есөн дүүргийн хороодыг шалгаруулж, цом гардууллаа. “Шилдэг хороо”-оор Налайх дүүргийн Д.Чинбат Засаг даргатай 2 дугаар хорооны хамт олон орсон.
Налайх дүүргийн 2-р хорооноос оролцсон О.Ягаанцэцэг ахлагчтай Хийн дасгал, Аэробикийн /21-54нас/ залуу насны баг тамирчид хос алтан медалийг хүртсэн. Аэробикийн /55-с дээш нас/ Л.Энхцэцэг ахлагчтай ахмад баг тамирчид маань мѳнгѳн медаль хүртсэн.
Мѳн 2-р хорооноос оролцсон Ж.Түмэнжаргал ахлагчтай Сагсан бѳмбѳгийн эмэгтэй баг тамирчид маань мѳнгѳн медаль хүртлээ.
Олс таталтын тѳрѳлд оролцсон О.Нямсүрэн Засаг даргатай 4-р хорооны эмэгтэй баг тамирчид маань мѳнгѳн медаль хүртсэн бол Волейбол, Шагай наадгай, Олс таталтын эрэгтэй баг тамирчид маань шагналт 4-р байранд орсон амжилтыг үзүүлсэн.