1045
 
 

ХӨВСГӨЛ АЙМАГТ “ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ“ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Хөвсгөл аймагт эрхзүйн хөтчийг Дархадын сумдаар зохион байгууллаа. Дархадын дөрвөн сумд иргэдэд сургалт сурталчилгаа зохион байгуулж, 2019 оны цагдаагийн газрын тайланг иргэдэд танилцуулсан юм.
Баян-Зүрх, Улаан уул, Речинлхүмбэ, Цагаан нуур суманд гарсан эрүү хэв журмын нөхцөл байдлыг танилцуулж иргэдэд гэмт хэрэг нөхцөл байдлыг бууруулах тал дээр хамтран ажиллах санал тавьжээ. Үүний дагуу улсын хэмжээнд зохион байгуулж байгаа дураараа биш ээ, Дүрмээрээ аяныг сурталчилж нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг поргон машины жолооч нарыг энэ аянд элсүүлж аяныг сурталчлан ажиллаа.
Энэ талаарх мэдээллийг Хөвсгөл Аймаг дахь цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан Ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч О.Мөнхсайхан хэлэхдээ “Сүүлийн үед Хөвсгөл аймгийн  хэмжээнд хулгайн гэмт хэрэг буюу хүчирхийллийн гэмт хэрэг мөн залилан мэхлэх гэмт хэрэг нэлээдгүй гарч байна. Иргэдэд анхааруулахад залилах гэмт хэрэг цахим орчинд хүмүүсийн фэйсбүүк хаягаас найз нөхөд рүү нь мөнгө зээлээч гэсэн санал тавихаар нь нөгөө хүн нь найз учраас шилжүүлдэг. Тиймээс ийм төрлийн хүсэл ирэх үед утсаар лавлаж асуухыг анхааруулж байна.” гэлээ.
Хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Энэ төрлийн гэмт хэрэг өссөн нь ард иргэд гэрээ хараа хяналтгүй орхих мөн хөршийн холбоо байхгүй болсонтой холбоотой юм. Хэрэв олон хоногоор гэрээ эзэнгүй орхих тохиолдолд хамаатан садандаа хэлж хараа хяналттай байлгах, түүнчлэн хаалгаа үүдээ баталгаатай цоожоор цоожилж байх, мөн хөршийн холбоог баталгаажуулахыг зөвлөж байна.
Түүнчлэн хүчирхийллийн гэмт хэргийн хувьд хүүхдээ хараа хяналт маш сайн тавьж байх хэрэгтэй. Ялангуяа өсвөр насны охидыг орой үдшийн цагаар гаргахгүй байх, хэрэв хичээлийн цаг шаардлагатай гарсан бол багш сурган хүмүүжүүлэгчээс хүүхдээ хүлээж авах зэрэгт анхаарах шаардлагатай гэдгийг хэлж байлаа.
Өдөрлөгийг аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Төрийн болон ТББ хамтарч хэрэгжүүлж зөвхөн аймгийн төвд үзүүлдэг төрийн хоёр дахь шатлалын үйлчилгээг алслагдсан багийн иргэдэд хүргэж байгаагаар онцлогтой. Тус арга хэмжээний хүрээнд сумын иргэдэд дотор, эмэгтэйчүүд, хүүхэд, мэдрэл, эхо оношилгооны нарийн мэргэжлийн эмч нар эрүүл мэндийн тусламж үзүүрлэлээ.