1045
 
 

СУРАГЧДЫН АМРАЛТ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2019 оны тушаалаар энэ хичээлийн шинэ жилийн бүтцийг шинэчлэн баталжээ. 2019-2020 оны хичээлийн жилд бага ангийн сурагчид 31 долоо хоног, дунд болон ахлах ангийн сурагчид 32 долоо хоног хичээллэнэ. Үүний долоон долоо хоног нь улирлын амралт байх аж. Мөн энэ хичээлийн жилийн бүтцийн нийт долоо хоногоос нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийг нийлүүлэн нэг долоо хоног байхаар тооцжээ.
Амралтаараа сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж, бага ангийнхандаа хөгжмийн хичээл зааж буй сурагчидтай уулзлаа.
“Бид нэгдүгээр сургуулийн ахлах ангийн сурагч. Өнгөрсөн жилээс даралтат хөгжим тоглож сурсан. Харин энэ амралтын өдрүүдэд долоо дугаар ангийн дүү нартаа сурсан зүйлээ ямар ч үнэ төлбөргүйгээр зааж өгч байгаадаа баяртай байна. Найзууддаа хэлэхэд амралтаа илүү үр бүтээлтэй өнгөрүүлээрэй гэж уриалж байна. Миний хувьд бөмбөр тоглодог. Энэ амралтаараа найзтайгаа хамт дүү нартаа бөмбөр зааж, цагийг үнэхээр хөгжилтэй өнгөрүүлж байна.”  гэлээ.