1045
 
 

Гудамжны номын сан

19-р хороолол, 120 мянгатын Цэцэрлэгт хүрээлэн дундуур алхаж яваад хуучны хөргөгч олж харлаа. Гаднаасаа их л содон харагдсан тул ойртоод харвал яг ч хөргөгч биш номын сан байх юм.

Энэ номын сан нийтэд зориулсан үнэ төлбөргүй. Та дотроос нь ном аваад хажууханд нь байх сандал дээр суугаад уншиж болно.

Энд ганц л дүрэм бий. Ном авч уншсан бол буцаагаад хийгээрэй. Харин ном авмаар байвал буцаагаад өөр нэг ном үлдээх ёстой байна.

 

Уг жижигхэн номын санг фейсбүүкийн "UB Street Library Group"-ийн залуус 2019 оны Зургаадугаар сарын 9-нд байршуулжээ. Тэдний энэ санаачилга хотын соёлыг дэлгэрүүлж, эргэн тойрны өнгө үзэмжийг нэмж, хүмүүст ном унших сэдлийг түрүүлэхүйц гоё ажил болжээ.