1045
 
 

“ДУРААРАА БИШ ДҮРМЭЭРЭЭ” АВТО СПОРТ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Баянхонгор аймгийн Замын Цагдаагийн Тасгаас Дураараа биш дүрмээрээ аяны хүрээнд мэдээлэл сурталчилгааны чиглэлээр олон ажлуудыг хийж байна. Үүний хүрээнд аймгийн авто спорт сонирхогч залуусын “4х4 бартаат замын тэмцээн”-ийг Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бумбатын каръер гэх газар зохилоо. 
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд жолооч нар дүрмээ баримтлах нь чухал юм. Арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран оролцож “Дураараа биш дүрмээрээ” аянд жолооч нарыг нэгдүүллээ.