1045
 
 

НАЙРОБИГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛНО

Монгол болоод дэлхийн улс орнууд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг хангахын төлөө ажиллаж эхэлснээс хойш 25 жил өнгөрчээ. 2019 онд Хүн ам ба хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурлаар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр баталсны 25 жилийн ой, НҮБ-ын Хүн амын сан байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байна. 
Тодруулбал 179 орны төр засгийн төлөөлөгчид Каир хотноо Хүн ам ба хөгжлийн асуудлаарх олон улсын бага хуралд оролцож, охид, эмэгтэйчүүдийг дан ганц өөрсдийнх нь төлөө төдийгүй гэр бүл, олон нийт, улс үндэстнийх нь сайн сайхны төлөө чадваржуулах зорилго бүхий үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталсан юм. Тэр хурлаар хүн хөгжиж байж улс нь хөгжинө гэдэг санааг гаргаж тавьсан нь 
Дэлхий нийт 2030 он гэхэд тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийг зорьж байгаа ч Хүн ам ба хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурлаар баталсан мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэлгүйгээр тогтвортой хөгжлийн зорилтот хүрэх боломжгүй юм. 
 Тухайлбал бүх нийтийн эрүүл мэндийг дэмжих Тогтвортой хөгжлийн Гуравдугаар зорилтод хүрэх эсэх нь эмэгтэйчүүд, ХДХВ зэрэг бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх чадавхтай болж, жирэмсний хүндрэлээс ангид байж, эсэн мэнд амаржихаас ихээхэн шалтгаалах юм. Нэг ёсондоо хүн ам ба хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурлаар баталсан үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэлгүйгээр тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх боломжгүй.
            Тиймээс үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд Кени болон Дани улсын засгийн газрууд, НҮБ-ын Хүн амын сантай хамтран уг хурлаар баталсан мөрийн хөтөлбөрийг бүрэн эцэслэн хэрэгжүүлэх бодлогын болон санхүүгийн үүрэг амлалт авах боломжийг улс орнуудад олгохын тулд Найробид дээд хэмжээний уулзалт зохион байгуулах гэж байна.
            2019 оны Арван нэгдүгээр сарын 12-14-ний өдрүүдэд болох уг дээд хэмжээний уулзалтад төр засгийн тэргүүнүүд, сайд нар, парламентын гишүүд, нийгмийн манлайлагчид, мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллагууд, олон нийтийн байгууллагууд, залуучууд, шашны байгууллагууд, нутгийн уугуул иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт олон талын хүмүүс оролцоно.
Уг уулзалтын үеэр Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, Монгол Улсын Засгийн газар, түнш байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Монгол улсын гаргасан ахиц дэвшлийг танилцуулж, 2030 онд уг мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, санхүүжүүлэн, хэрэгжүүлж дуусгах амлалт авах ажээ.