1045
 
 

АЙЛ ӨРХҮҮДТЭЙ УУЛЗЛАА

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар нийтийн зориулалттай орон сууцны 15 байрны 20 орцод их засвар хийж засварын ажил 90 хувьтай явагдаж байна. Ингэснээр 400 гаруй  айл өрхийн амьдрах орчин нөхцөл сайжирч байгаагаас гадна дүүргээс анх удаа орцын засварыг хийсэн юм. 
Дүүргийн удирдлагууд байрны орц зассан айл өрхүүдийн иргэдтэй уулзаж тэдэнд цаашдаа орцоо цэвэр цэмцгэр байлгахад анхаарах, хогоо орцод хаяхгүй байх зэргээр уриалж иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Харин иргэдээс орцын засварыг хийж амьдрах таатай нөхцөл бүрдүүлж байгаад талархлаа илэрхийлж байлаа. 
Мөн иргэдээс дараах саналууд  гарсан юм. Тухайлбал: 131-р цэцэрлэгийн хашааг татуулан хүүхэд тоглох талбай гаргах, СӨХ, дулаан, гэрлийн мөнгийг нэг дор тушаадаг болох.  Мөн ногоон байгууламж дээр машин тавих асуудалд арга хэмжээ авч ажиллахыг хүсэж байлаа.