1045
 
 

АВТОЗАМ ШИНЭЭР ТАВИХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар ЖДҮДТөвийн уулзвараас МТ  колонк хүртэл 1.2 км авто зам шинээр тавих ажил эхэлж байна. Энэ жил 400 сая төгрөгийн 500 метр газар хийхээр төсөвт тусгагдсан байна. Ирэх жил нэг тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ юм. Ингээд нийт төсөвт өртөг нь нэг тэрбум 300 гаруй  сая төгрөгийн төсөвт хөрөнгөтэй ажил байгаа юм. 
Энэ талаар дүүргийн Засаг даргын орлогч Т.Отгонболд “Багануур дүүргийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд зүүн талдаа зам байхаар төлөвлөсөн. Тус хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдаж энэхүү зам хийгдэж байгаа юм. Энэхүү ажлыг Нийслэлийн ИТХ-ийн төлөөлөгч, Дүүргийн засаг дарга Ц. Сандаг-Очир санаачилж Нийслэлийн хөрөнгө оруулалтаар энэ жил тус ажил эхлээд явж байна. Хөрөнгө оруулалтын тендерийн сонгон шалгаруулалт Нийслэлийн авто замын хөгжлийн газар хийгдсэн. Нэлээдгүй оройтож хийгдэж байгаа боловч компанийн  зүгээс ойрын хугацаанд хүйтрэхээс өмнө 500 метр замынхаа ажлыг хийж дуусгахаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.” гэв. 
    Гэр хороолол руу чиглэсэн авто зам хийгдсэнээр төв замын ачаалал буурах төлөвлөгөөтэй юм.