1045
 
 

2019 ОНД БҮХ ИРГЭНД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА

Налайх эрүүл мэндийн төв бүх иргэддээ хүрч ажиллахын тулд шинэ санаачлагчаар ажиллаж байгаа нь амжилттай явагдаж байна. 2019 онд нэг ч иргэн үлдээхгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ гэсэн уриагаар ажиллаж байгааг  НЭМ Төвийн дарга Л.Байгалаас тодрууллаа. 
“Энэ урианыхаа хувьд бид  ёс зүйн харилцааны хувьд гомдолгүй үйлчилчхийг хичээж ажиллаж байна. Тийм учраас бүх эмч, асрагч, ажилчиндаа эерэг хандлага түгээх сарын аяныг тасаг бүрдээ нэг нэг сараар болзол тавьж шилжин явж байгаа. Ерөнхий боловсролын сургуулиуд их амжилттай явж байна. Мөн МУЗГ- аас маш олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Эрүүл хүүхэд эрүүл шүд” болон “Элэг бүтэн Монгол” гэж юм. Гуравдугаарт урьдчилан сэргийлэх вакцин үзлэг орсон. Насны ангиллаар энэ үзлэгүүд хийгдэж байна. Энэ бүх үзлэг үнэ төлбөргүй даатгалын системээр явагдана. Тиймээс та үнэхээр хамрагдаж амжаагүй бол ямар ч үзлэгт хамрагдахад эмнэлэг нээлттэй байгаа гэдгийг хэлмээр байна.” гэлээ.
Мөн түүнчлэн 2019 оны есдүгээр сараас НЭМ Төв “Тэмбүүг устгая хоёр” аяныг хийж байгаа тул иргэддээ идэвхтэй оролцохыг уриаллаа.