1045
 
 

ГЭМТ ХЭРГЭЭС СЭРГИЙЛЭХ АЯН ЯВАГДАЖ БАЙНА

            “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох”  хоёр сарын аян Монгол орон даяар явагдаж байна. Энэ аяны хүрээнд Булган аймгийн Цагдаагийн Газар ямар үйл ажиллагаа явуулж байгаа тухай аймгийн Цагдаагийн Газрын Эрүүгийн цагдаагийн эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Баттөрийн яриаг хүргэе “Уг аяны хүрээнд Цагдаагийн газраас 44 гэмт хэрэг илрүүлэн шалгаж  байна. Үүнээс хууль бусаар мод тээвэрлэн бэлтгэсэн, мал хулгайлах, орон байр байранд нэвтэрсэн гэмт хэрэг, гарал үүслийн бичиггүй зөвшөөрөлгүй малын мах тээвэрлэсэн ажлуудыг шалгаж илрүүллээ. Мөн хууль бусаар Хөвсгөл аймгаас 50 тонн тарваганы махыг тээвэрлэн явсан гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.” гэлээ.
            Иргэдэд анхааруулахад хууль бусаар ямар нэгэн зөрчил гаргалгүй дураараа биш дүрмээрээ зорчихыг хүсье.