1045
 
 

УРГАЦ ХУРААЛТ ДУУСЛАА

            Булган аймгийн намрын ургац хураалтын ажил дуусжээ. Энэ жил аймгийн хэмжээнд нийт 38 мянга гаруй га талбайгаас 52,3 мянган тонн үр тариа хураажээ. Мөн Хангал, Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумын тариаланчид энэ жилийн хувьд хамгийн өндөр ургац хураалаа. Ургац хураалт дуусахтай зэрэгцэн тариаланчид маань Монгол улсын Гавьяат Жүжигчин З.Ганзоригийн дуулсан “Булганы буудай” хэмээх шинэхэн дуугаа өлгийдөн авсан юм.